ЕХ, Турк төлөвлөгөө баталлаа

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-10-16 14:08:29

БРЮССЕЛЬ. /VOA/. Европыг зорих дүрвэгсдийн урсгалыг багасгах итгэл дээр тулгуурлан ЕХ-ны орнууд Турктэй хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталжээ.

Пүрэв гарагт Брюссель хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр удирдагчид уг төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Энэ үеэр Болгар-Туркийн хил дээр хилчид болон цагаачид хооронд мөргөлдөөн болж, улмаар Афганистаны цагаач буудуулж амиа алджээ.

Хямралын үеэр хүний амь үрэгдсэн анхны тохиолдол энэ бөгөөд үүний улмаас Болгарын Ерөнхийлөгч Бойко Борисов уулзалтыг орхин нутаг буцахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Энэ жил 600 мянга орчим дүрвэгч далай, тэнгисээр дамжин Европт хүрсний дийлэнх нь Туркээс Грек рүү ирсэн байна. Дараа нь тэд Европын хойд нутгийг зорих арга замыг хайдаг ажээ.

Уг төлөвлөгөөний хүрээнд Турк хүнийг хууль бусаар хил давуулагчидтай тэмцэж, Европ руу олон сая дүрвэгч оруулахгүй байх арга хэмжээ авах үүрэг хүлээсэн байна.

Үүний хариуд, ЕХ-гоор зочлох хүсэлтэй Турк иргэдэд виз олгох явцыг хурдасгаж, Туркийг эвсэлийн гишүүн болгох тухай нээлттэй хэлэлцээ явуулах үүргийг ЕХ хүлээжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ