Үндэсний үйлдвэрээ үгүйлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-14 17:24:24

Баян-Өлгий аймгийн хуучин хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс уг үйлдвэр болон аймгийн сонины 76 жилийн ойг тэмдэглэхийг холбогдох байгууллагуудаас шаардаж эхлэв.

Одоо тэр хэвлэх үйлдвэр нь байхгүй, өмч хувьчиллын далимаар 1995 онд гурав гаруйхан сая төгрөгөөр худалдагджээ.

Улсын хөрөнгөөр байгуулагдсан уг үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийн гуравны нэг л хэсэг болох хоёр давхар байрыг улс хэдхэн жилийн дараа 50 сая төгрөгөөр дахин худалдан аваад шүүхэд олгосон байна.

Аймгийн сонинг казах хэл дээр хэвлэн гаргах зорилгоор 1941 онд Улсын хэвлэлийн комбинатын инженер н.Насанбуян нарын хүмүүс тэр хэвлэх үйлдвэрийг гардан байгуулсан бөгөөд 1970-1990 онд 100 орчим ажиллагсадтай, Улсын хэвлэлийн комбинатын дараа орох өндөр хүчин чадалтай үйлдвэр байсан байна.

Аймгийн сонины  редакцийг үйлдвэрээс нь гаргачихсан, редакци байргүй, аймаг хэвлэх үйлдвэргүй, сонин сэтгүүл, номуудаа Улаанбаатарт хэвлүүлдэг юм.             

Ш.Айзаря

Холбоотой мэдээ