Чандманий иргэд усанд автахад ойрхон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-13 16:59:49

Увс аймгийн Улаангом сумын 1-р баг буюу Чандманы айл өрхүүд усанд автахад ойрхон байна.

Өвлийн идэр есийн хүйтэнд иргэд гартаа хүрз жоотуу барин гэр орноо ус мөсөнд автуулахгүйн тулд ус боож эхэлжээ. Өнгөрсөн сарын 27-нд Улаангом сумын ЗДТГ-аас зургаан машин шороог гурван хэсэгт хувааж асгасан ч нэмэр болоогүй байна. Газар тариалан эрхлэгчид өнгөрсөн зун даланг сэтэлж ус авчихаад намар нь гүйцэд хаалгүй орхисноос усанд автахад хүрчээ.

“Ер нь энэ асуудал жил бүр давтагддаг бөгөөд аймгийн ОБГ, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газраас ирэх жил үерийн даланг өндөрлөхгүй бол усанд Чандманий айл өрхүүд тэр чигтээ автах юм байна” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав хэллээ.

Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газраас ус боох ажлыг энэ өглөөнөөс эхлүүлсэн байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ