Шинэ Үндсэн хуулийн өдрөөр төрийн дээд одонгоор шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-13 15:14:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн 170 дугаар зарлигаар Увс аймгийн зарим иргэдийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан байна.

Эдгээр хүмүүсийн шагналыг өнөөдөр буюу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдөр аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нар гардуулан өглөө. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Тариалан сумын ЗДТГ-ын ХХАА-н асуудал эрхэлсэн түшмэлээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ суусан Сайндаан Нямсамбуу, Алтан гадас одонгоор Улаангом сумын иргэн ахмад багш Бадарчийн Нансал нар шагнуулсан байна.

“Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрөөр төрийн дээд одонгоор шагнуулсандаа баяртай байна” хэмээн тэд сэтгэлийн үгээ хэлж байв.

Б.Батхүү
 

Холбоотой мэдээ