Хонгор нутгийн залуу “Filmapalooza” олон улсын кино наадамд оролцоно

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 12:28:19

Баянхонгор аймгийн залуу уран бүтээлч Ганхуягийн Бат-Ирээдүй кино урлагийн салбарын Mongolia “48 Hour Film Project” кино наадмаас “Шилдэг зураг” авалт шагналыг хүртжээ.

Г.Бат-Ирээдүй “Монгол Кино” нэгтгэлд Ерөнхий зураглаачаар ажилладаг байна. Тэрбээр, саяхан Холливудад зохиогддог Америкийн кино зураглаачдын 30 дахь шагнал гардуулах ёслолд оролцох албан ёсны урилга хүлээн авчээ. Мөн “48 Hour Film Project” тэмцээнд “Absolute pictures” студийн “Эцэг” киногоор багаараа түрүүлж Гранпри эзэн болсноор 2016 онд АНУ-ын Атланта хотод зохиогдох “Filmapalooza” Олон улсын кино наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ.

Монгол эр хүн, эцэг хүний хайрыг өгүүлэх тус уран бүтээл нь дэлхийн бөмбөрцгийн шилдэг киночидтой хүч үзэх бөгөөд 137 орны кино уран бүтээлчид оролцох аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ