Дэлхийн цөм дотор шинэ элемент олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2017-01-10 10:35:29

ТОКИО. /ВВС/. Японы эрдэмтэд дэлхийн цөм дотор байгаа “алга болсон элемент”-ийг олсон байна.

Эрдэмтэд энэ элементийг олон арван жилийн турш хайсаар иржээ. Тэдний үзэж байгаагаар энэхүү элемент нь дэлхийн цөмийн багагүй хэсгийг буюу төмөр, никелийн дараа орох хэмжээний хувийг эзэлдэг ажээ.

Дэлхийн гүнд маш өндөр хэмийг бий болгож, даралт үүсгэдэг энэхүү элемент нь цахиур байж магадгүй юм. Уг нээлт нь дэлхий хэрхэн бий болсныг тодорхойлоход тус болох юм.

Токиогийн их сургуулийн эрдэмтэн Эйдзи Отани энэ талаар тайлбарлахдаа, цахиур нь дэлхийн цөмийн тав орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд ингэхдээ уг элемент төмөр-никелийн хайлш болон ууссанаар жин дардаг байж магадгүй гэв.

Дэлхийн цөм нь 1200 км радиустай хатуу бөмбөлгөөс бүрддэг гэж үздэг. Цөм хэтэрхий гүнд оршдог учраас эрдэмтэд газар хөдлөлтийн долгионоор дамжуулан бүтцийг нь тодорхойлдог ажээ.

Дэлхийн цөмийн 85 орчим хувийг төмөр, 10 орчим хувийг никель бүрдүүлдэг аж. Харин энэ хоёрын хайлш тав орчим хувийг эзэлдэг байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ