Хөгжлийн банкны шалгалтын дүнг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-09 10:59:57

УИХ дахь МАН болон АН-ын бүлэг Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна.

МАН-ын бүлгийн хурлаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байгаа аж. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд дээр байр сууриа нэгтгэнэ.

АН-ын бүлгийн хурлаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн мөн хэлэлцэж байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг авч хэлэлцэж байна.

Бүлгүүд хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.

Б.Туул

 

Холбоотой мэдээ