Гурван иргэн шороонд дарагдаж амь насаа алджээ

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 19:53:52

Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Сайрийн худаг” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг компанийн ашиглалтын талбайд хууль бусаар ашигт малтмал олборлогч гурван иргэн шороонд дарагдаж амь насаа алджээ.

Шороонд дарагдсан тухай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж иргэн М, Г, А нарын цогцсыг таван метрийн гүнээс гарган, аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Нас барсан иргэд 30-39 насны залуучууд байсан байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ