Жүдогийн ДАШТ-2018 Бакуд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-01-07 15:53:51

БАКУ.  /AZERTAC/. Жүдогийн ДАШТ-ийг 2018 онд Азербайжан улсын нийслэл Баку хотод зохион байгуулна гэж Олон улсын Жүдогийн холбооны  /ОУЖХ/  Ерөнхийлөгч Мариус Визер өчигдөр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Баку бол олон улсын хэмжээний арга хэмжээнүүдийг зохион байгуулах  талаар арвин туршлагатай хот" гэжээ.

Мөн ОУЖХ-ны шүүгч, дасгалжуулагчдын семинарыг амжилттай зохион байгуулсан Азербайжаны Засгийн газарт тэрбээр талархлаа илэрхийлсэн байна.

2017 оны жүдогийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод, 2019 оны ДАШТ Японы нийслэл Токио хотод болно. 

Жүдогийн ДАШТ болон Олимпын тоглолт бол жүдочдын хувьд хамгийн том тэмцээн юм. Жүдогийн анхны ДАШТ-ийг 1956 онд Токио хотод зохион байгуулж байжээ.

Олимптой жилийг эс тооцвол жүдогийн ДАШТ-ийг жил бүр зохион байгуулдаг.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ