АН-ын даргын сунгаа орон нутагт үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАН-ын намын даргын сунгаа орон нутагт үргэлжилж байна.
Тус нам өнгөрсөн сарын 6-7-ны өдөр 180 мянган гишүүдийн төлөөлөл оролцуулсан VI их хурлаа амжилттай зохион байгуулсан. Их хурлаас намын даргаа орон даяар бүх гишүүүдээс сунгаагаар сонгох шийдвэрийг гаргасан юм.
Намын даргын сунгаанд Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар оролцож байна.
Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэх юм. Сунгаа ирэх сарын 28-нд дуусч санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явуулна.
Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамарч татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ