Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт 360 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

Дэлхийд | Эдийн Засаг
dorjkhand@montsame.mn
2017-01-05 15:03:19

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс түүхий нүүрсний хэрэглээгээ багасгаж, нар, ус, газрын гүний дулаан болон салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Манай улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд 2.5 их наяд юань буюу 360 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна гэж БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын дэд дарга Ли Янжө өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ “13 дахь таван жилийн /2016-2020/ төлөвлөгөөнд  эрчим хүчний салбарт 2.5 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан” гэв.

Хүмүүсийн эрүүл мэндэд ноцтойгоор заналхийлж буй агаарын бохирдолтой тэмцэх хүчин чармайлтын хүрээнд Бээжин болон тус улсын бусад хот нүүрснээс эрчим хүч гарган авахыг хязгаарлаж  байгаа ажээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ