АН-ын шинэчилсэн бүртгэл маргааш өндөрлөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-05 09:43:54

АН-аас явуулж буй шинэчилсэн бүртгэлд одоогоор нийт 80 мянга гаруй гишүүн хамрагдаад байна. 

Шинэчилсэн бүртгэл өнгөрсөн сарын 8-ны өдрөөс эхэлсэн. Энэ сарын 6-нд буюу маргаашнаас бүртгэлийн ажиллагаа тасалбар болох юм.

Орон нутгийн намын гишүүд шинэчилсэн бүртгэлд хамрагдах идэвх сул байна хэмээн мэдээлж байсан ч  зөвхөн өчигдөр үдээс өмнө гэхэд 16450 гишүүн татвараа төлж бүртгүүлжээ.

Бүртгэл ийн өндөрлөснөөр сумдын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг дунд шатны намын хороо энэ сарын 8-нд хүлээн авч, 10-ны өдөр гэхэд АН-ын Хэрэг эрхлэх газарт хүлээлгэж өгөх аж.

Тус намыг  нийт 180 мянган гишүүнтэй гэж үздэг. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүд тус намын даргын сонгуульд санал өгөх эрх нь нээгдэж байгаа юм.

Б.Туул

Холбоотой мэдээ