Замын хөдөлгөөний 80 гаруй зөрчил илрүүлжээ

Орон нутагт | Дорнод
dornod@montsame.mn
2017-01-03 12:35:30

Баярын өдрүүдээр Дорнод аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг өндөржүүлсэн байдал зарлаж, энэ өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын 85 зөрчил илрүүлжээ.

Энэ үеэр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон 3-5 зөрчлийг таслан зогсоож, шөнийн цагаар иргэд байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гэмт хэрэг зөрчлийн дуудлагад 3-5 минутад хүрч очиж ажилласан байна.

Зам тээврийн гэмт хэрэг, осол зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор авто аж ахуй бүхий 6 байгууллагын албан тушаалтанд мэдэгдэл шаардлага хүргүүлж ажилласнаар өнгөрсөн оны мөн үеэс хэрэг зөрчил багассан дүн мэдээ байна. Аймгийн төвийн гэр хорооллын дундах хатуу хучилттай замын халтиргаа гулгааг арилгуулснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад нэмэр тусаа өгч, энэ ажилд Хэрлэн сумын багийн албаныхан идэвхтэй оролцжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ