Багууд иргэдийн нийтийн хурлаа зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-03 11:58:29

Тун удахгүй  иргэд багуудын засаг даргын сонгууль эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан  Ховд аймгийн төв Жаргалант сумын багуудын Иргэдийн Нийтийн Хурлын Хуралдаан 1 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд хуралдахаар хуваарь гаргалаа.

Ховд аймгийн Жаргалант сум аймгийн төвдөө Алагтолгой, Баатархайрхан, Бичигт, Бугат, Жаргалан, Наран, Буянт, Магсаржав, Рашаант, Тахилт, Хайрхан, Цамбагарав зэрэг 12 багтай.

Өнгөрсөн хугацаанд Багийн иргэдийн нийтийн хурлаар иргэдийн оролцоотой олон асуудлыг шийдэж ирсэн. Багийн ИНХурлаа дэмжиж, иргэний оролцооны гол цөм гэж ойлгож ажиллуулсан. Багийн ИНХ-д зохих мэдэл олгож, шагнаж урамшуулах, төсөл зээлд хамруулах, малчны  хороолол байгуулах, ОНХС-ийн гол ажилд санал авах зэрэг ажилд Багийн ИНХ-ын шийдвэр нэхдэг, саналыг харгалздаг болсон нь үр дүнгээ өгсөн.

Ингэснээр иргэдийн саналыг эрэмблэж, хамгийн их санал авсан гол гол ажлуудад бүтээн байгуулалт өрнөж алслагдсан багуудад зам харилцаа сайжирч, гудамж гэрэлтүүлэгтэй болж, цагдаагийн пост ажиллаж, халуун ус, худаг, цэцэрлэг байгуулагдсан байдаг.

Энэ удаагийн багийн Иргэдийн Нийтийн улс төрийн сонгууль болж өнгөрсөнтэй холбогдуулан Багийн засаг даргын ажлын тайлан сонсож, Багийн Иргэдийн нийтийн хурлаар шинээр багийн засаг даргад нэр дэвшигчдийг тодруулах зорилготой юм.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ