Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-03 01:37:06
Yesukheitumur Tumurbaatar

Хүүхдийн төлөө зөвлөл, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр хийгдсэн ажил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн судалгаа, мэдээллийн сан үүсгэж, хүүхэд хамгаалах, урьдчилан сэргийлэх зэрэг авч хэрэгжүүлсэн ажлуудтай Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал танилцлаа.

Төв аймгийн төсөвт 27 байгууллагын үйл ажиллагааны түвшинг тодорхойлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх Засаг даргын нэрэмжит үзлэг явагдаж байна. Энэ хүрээнд Төв аймгийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газартай танилцсан юм. Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн чиглэлээр зохион байгуулсан ажил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд хамрагдалтын хувь, хүүхэд харах үйлчилгээнд тухайн орон нутгийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдийг хамруулсан байдал гэсэн чиглэлээр зохион байгуулсан ажлуудын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж байгаа юм.

Төв аймгийн хэмжээнд ГБХЗХГ-ын хяналтад хөгжлийн бэрхшээлтэй 110 гаруй хүүхэд байдаг бөгөөд үүнээс Зуунмод суманд 62 хүүхэд амьдардаг аж. Эдгээр 62 хүүхдэд хүрч ажилладаг байна. Мөн өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар ГБХЗХГ найман сумын 27 иргэн 134 хүүхдүүдэд хүүхэд харах үйлчилгээг хуулийн дагуу үзүүлсэн бөгөөд СӨБ-ийн байгууллагад хамрагдаагүй нийт 1463 хүүхдүүдээс 9.16 хувийг хамруулсан дүнтэй байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ