Төрийн дээд одон, медаль гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-30 23:22:40

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлигаар Дархан-Уул аймгийн Төр захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажиллаж аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан 59 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнав.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын удирдлагууд гардуулж баяр хүргэлээ. Мөн үеэр “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор ес, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор хоёр, “Алтан гадас одон”-гоор 26, “Цэргийн гавъяаны одон”-гоор дөрөв, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 18, “Цэргийн хүндэт медаль”, “Шударга журам” медалиар тус бүр нэг хүн шагнууллаа.

                                                                                                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ