"Хүслийн жанжны хот"-ын шилдэг хүүхдүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймаг хүүхэд багачуудынхаа сүлд модны наадмыг "Хүслийн жанжны хот"-ын хүүхдүүд нэртэйгээр сүрлэг сайхан тэмдэглэлээ.
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг энэхүү харшийн сүлд модны наадмаар Сэлэнгэ аймгийн шилдэг хүүхдүүд тодордогоороо онцлогтой. Энэ удаагийн Сэлэнгэ аймгийн “2016 оны онцлох хүүхэд"-ийн сурлагын амжилт номинацийн эзнээр Мандал сумын “Билэг ДБ” Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Б.Соёлзул, Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил номинацийн эзнээр Сүхбаатар сумын Спортын бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч Э.Бадамцэцэг, Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил номинацийн эзнээр Сайхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 12в ангийн сурагч А.Түшигбаяр нар тодорлоо.
Харин урлаг, уран бүтээл номинацид Мандал сумын Түнхэл тосгоны баатар ван С.Наваан-Юндэнгийн нэрэмжит 12 жилийн 5-р бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч Э.Итгэлт, Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага номинацид Сүхбаатар сумын ЕББД Улсын тэргүүний 4-р сургуулийн 11в ангийн сурагч Э.Төртулга, Бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа номинацийн эзнээр Ерөө сумын ЕББД сургуулийн 12а ангийн сурагч Ш.Энхжин нар тодорч бусдыгаа хошуучиллаа.
Түүнчлэн энэ удаагийн харшийн сүлд модны наадмын шалгаруулалтын бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа номинацид Шаамар сумын Дулаанхан тосгоны ЕББД сургуулийн 12а ангийн сурагч Б.Эрдэнэхөлөг, Техник сэтгэлгээ, шинийг сэдэх санал санаачлага номинацид Мандал сумын ЕББД 1-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Одбаяр, Хүмүүнлэг энэрэнгүй, үйлстэн номинацид Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 2-р сургуулийн 12б ангийн сурагч Б. Бэрцэцэг нар тодорч амжилт, бүтээлээрээ бусдыгаа хошуучиллаа.
Ч.Отгонцэцэг