Хөвсгөлийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛБуурал жил улиран одож буянтай жил айлчлан ирж буй энэ торгон агшинд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хоймор нутгийн иргэддээ зориулан баярын мэндчилгээ дэвшүүллээ.
“Хуучин оныхоо амжилт бүтээлийг дэнсэлж, ирж буй оныхоо хүсэл зорилго, ажил үйлсээ зєгнєн ярилцаж байгаа хоймор нутгийн хийморь золбоот Хөвсгөлчүүд Та бvхэндээ шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлийн ерєєлийн хамт єргєн дэвшvvлье. 2016 он Хөвсгөлчүүд тууштай сонголтыг хамтдаа хийсэн, эрчимтэй хөгжлийг түүчээлэх түүхэн сонголтын жил байлаа. Өнгєрч буй он манай аймгийн хувьд ирээдүйн хөгжлөө тодорхойлсон олон бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, “Хөгжлийн хөтөч 2016-2020” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан хөгжлийн гарааны жил гэдгээрээ онцлог боллоо. 2016 онд тєрийн тулгуур, улсын vндэс болсон шинэ гэр бvлvvд тооноо єргєн, тулгаа тулж хамгаас чухал эрдэнэ болсон олон шинэ хүнээр бүл нэмж аймгийн маань хүн ам 130 гаруй мянга болж өслөө. Хүн нэмбэл хүнс нэмдэгийн учир үр тариа, ургац ногоо арвин дэлгэрч, эрдэнэт мал сvрэг 5 сая болж єссєн, Хөвсгөл түмэнд минь ээлтэй он болсныг онцлон тэмдэглэе.Төрийн албаны үйлчилгээг шуурхай, ил тод хүргэх, төрийн албан хаагчдын хариуцлагыг сайжруулах, төрийн үйлчилгээг чанартай хүргэхэд онцгой анхааран ажиллаж байна. 2017 он бүтээснээсээ ихийг бүтээхийн төлөө чин сэтгэлээр жигүүрлэж “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрөө хамтдаан хэрэгжүүлэх эрчимтэй хөгжлийн он болох учиртай. Эх орны минь гэгээн хоймор үеийн үе, цагийн цагтаа мандан бадрах болтугай. Хөвсгөлчүүддээ шинэ оны мэнд хүргэж, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Хөвсгөлчүүд минь шинэ жилийн баяраа шинэхэн гацууртай, шинэ амжилтаар дүүрэн угтахыг хүсье” гэсэн байлаа.
Б.Гантуяа