Төрийн дээд шагнал одон медаль гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд төрийн дээд одон медалийн шагналын хур буулаа.
Улс нийгэмдээ олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрөө үнэлүүлсэн зарим иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал одон медалиар шагнасныг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил нар гардуулан өглөө.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сүхбаатар сумын ахмад настан, зохиолч Л.Банзрагч, Цагааннуур сумын “Товхонхан” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батчулуун, Шаамар сумын МСҮТ-ийн захиргаа, аж ахуйн дарга Д.Бямбасүрэн нарын 5 хүнийг шагналаа.
Мөн “Алтан гадас” одонгоор Сэлэнгэ аймгийн ИТх-ын төлөөлөгч Ч.Жамбалнямбуу, Сүхбаатар сумын “Гурван мэргэд” захын худалдагч Д.Алтанцэцэг, Сайхан сумын ахмад настан Х.Батбаяр нарын 29 хүнийг, мөн цэргийн гавьяаны одонгоор аймгийн ШШГА-ны ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Алтанцэцэг, Алтанбулаг сумын ахмад хилчин Д.Дамдинпүрэв, Сүхбаатар сумын ахмад настан П.Төмөрчөдөр нарыг, Цэргийн хүндэт медалиар Мандал сумын ОБХ-ийн дарга Ш.Баасандорж, аймгийн ОБГ-ын ГУА 19-р ангийн захирагч Н.Ууганжаргал нарын таван хүнийг шагналаа.
Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Сүхбаатар зүтгүүрийн депод туслах машинч Ц.Ангараг, Баянгол сумын малчин Б.балжинням нарын 25 хүнийг шагналаа. Мөн энэхүү төрийн дээд одон медалийн шагналын хуртай зэрэгцэн Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр аймгийн ОБГ-ын аврагч, гал сөнөөгч Б.Цогбадрах энгэрээ мялаалаа.
Ч.Отгонцэцэг