Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2 асуудал хэлэлцэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-28 15:53:09

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ. 

Хуралдааны эхэнд Н.Энхболд, "Сая байнгын хороо хуралдаад Хөгжлийн банкны тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Иймээс Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, Хилийн тухай хуулийн дагалдах хуулиудын төсөл, Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд оруулья" гэсэн саналтай байгаагаа хэлсэн. Хуралдааныг даргалагч М.Энхболд тус саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, Хилийн тухай хуулийн дагалдах хуулиудын төслүүдийн хэлэлцээд өнөөдрийн хуралдааныг өндөрлөе гэдэгт саналаа өгсөн юм.

Тиймээс Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв. 

Б.Туул

Холбоотой мэдээ