Өргөний хүүхдүүд шинэ цэцэрлэгтээ явж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-28 13:17:55

Дорноговь аймгийн Өргөн сумын хүүхэд багачуул энэ оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн шинэ цэцэрлэгтээ явж эхэллээ.

Өнгөрөгч зургадугаар сард эхэлсэн 100 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил дуусч улсын комисс хүлээн авснаар  сумын  цэцэрлэгийн насны хүүхдүүд  шинэ оныг шинэхэн цэцэрлэгтээ угтах боломжтой болов.

Нийт 723 сая төгрөгийн өртөгтэй  уг цэцэрлэгийн 50 хувийг улсын төсвөөр, үлдсэн 50 хувийг Япон Улсын буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн бөгөөд барилгын ажлыг “Мөнх-Өргөө” ХХК  гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна.

Улсын төсвөөс гүйцэтгэгч компанид олгох шаардлагатай санхүүжилт удааширсан хэдий ч тус компани өөрийн хөрөнгө санхүүд тулгуурлан барилгын ажлыг дуусгасан аж.

Шинэ цэцэрлэгийн нээлтэд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Өргөн сумын ИТХ-ын дарга М.Одгэрэл, Засаг дарга Ж.Сүхбаатар болон ард иргэдийн төлөөлөл  оролцов.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ