Сенатч: АНУ Европын ачааг хөнгөлөх ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-15 11:33:57

АФИН. /Sputnik/. Сирийн дүрвэгсдийг суурьшуулах хүчин чармайлтаа АНУ нэмэгдүүлж, Европын үүрч байгаа ачааг хөнгөлөх ёстой гэж АНУ-ын сенатч Грект айлчилж, дүрвэгсдийн хямралыг хэлэлцэх үеэрээ мэдэгдсэн байна.

Ирэх жилд АНУ 10 мянган дүрвэгч хүлээн авна гэж тус улсын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сард мэдэгдэж байсан. Гэвч хэдэн сая сири гэр орноо орхин дүрвээд байгаа боловч өнгөрсөн жилд АНУ, Төрийн департаментын мэдээлснээр 1000 хүрэхгүй дүрвэгчийг хүлээн авсан байна.

Дүрвэгсдийн хямралын бодит байдлыг Герман болон Грекийн Засгийн газрын албаны хүмүүсээс сонсохоор Шахин тэргүүтэй дөрвөн сенатч Грекийг зорьжээ.

Сирийн дүрвэгсдийг хүлээн авах, зохицуулах үйл ажиллагаагаа АНУ түргэтгэж, баттай болгох шаардлагатай гэж Шахин уулзалтын үеэр мэдэгдэв.

Энэ оны есдүгээр сарын 23-нд дүрвэгсэд өөрсдийн эд зүйлээ барин Унгарын Хедьешхалом тосгоноос Австрийн хилийг зорин алхжээ.

АНУ санхүүгийн тусламж үзүүлж байгаа хэдий ч дүрвэгсдийн хямрал газар авч байгаатай холбогдуулан илүү олон дүрвэгч хүлээн авахыг бид шаардах болно гэж сенатч Дик Дурбин мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ