Ховд аймгийн хүүхдийн Харшийн Сүлд модны наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-23 11:59:01

Ховд аймгийн 2016 оны онцлох, шилдэг  хүүхдүүдийг шалгаруулах Сүлд модны наадам 12 сарын 23-ны өдөр Наран төвд болж  200 хүүхэд оролцлоо.

Өмнөх жилүүдэд “Аймгийн Шилдэг”- Авъяаслаг хүүхэд, Өв соёлыг өвлөгч хүүхэд, Удирдагч хүүхэд, Бүтээлч хүүхэд, Энэрэнгүй үйлстэн хүүхэд, Тамирчин хүүхэд, Текник сэтгэлгээтэй хүүхэд, Байгальд ээлтэй хүүхэд, Оюунлаг хүүхэд гэсэн 9 номинацийг тус тус шалгаруулдаг байсан бол энэ жил “2016 оны онцлох хүүхэд”-ийн номинацийг нэмэлтээр шалгарууллаа.

Засаг дарга Д.Галсандондог, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын ивээл дор зохион байгуулагдсан хүүхдийн харшийн шинэ жилийн наадмаас 18 сурагч “Аймгийн шилдэг” болж, “2016 оны Онцлох хүүхэд” гэсэн өргөмжлөл, тууз гардан авлаа.

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас Аймгийн Засаг дарга, Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Татварын хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Хас банк, Голомт банк, Жаргалант сум, Капитал банк, Ягаан ном ХХК, Баян булаг бэйкери, Хан Жаргалант ХХК, Боловсрол соёл урлагийн газар зэрэг  байгууллага хамтран “Сүлд модны наадам”-д оролцож буй 200 хүүхдэд бэлэг гардууллаа.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ