ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахми Гаукийн айлчлал өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-15 08:31:44

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ.

Тэрбээр өчигдөр 18.25 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан бөгөөд түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон бусад албаны хүмүүс угтан авсан. Өнөөдөр 09.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их эзэн Чингисийн талбайд хүлээн авч, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн энэхүү айлчлал Монгол Улсад ардчилсан, анхны чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой, хоёр Герман Улс нэгдсэний 25 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ