Хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-12-21 18:42:35

Баянхонгор аймгийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 45 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

40 ортой тус тасагт суулгалт, ханиадаар өвчилсөн хүүхдүүд голчлон эмчлүүлж байгаа бол уушигны хатгалгаа болтлоо хүндэрсэн нь ч цөөнгүй байна. Энэ өвлийн хувьд өмнөх оныхтой харьцуулахад бага тооны өвчтөн хэвтсэн ч өмнөх саруудынхаас өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг эмч нар хэлж байна.

Эцэг эхчүүд хүүхдээ ханиалгаж эхлэхэд дур мэдэн эм өгөх, ханиадтай байхад нь цэцэрлэг, сургуульд нь явуулах зэргээр өвчлөлийг хүндрүүлж байгааг мөн онцоллоо.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ