Хятадын 10 иргэнийг Австралид баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-12-21 11:25:33

СИДНЕЙ. /AP/. Мансууруулах бодисыг хууль бусаар хил давуулсан хэргээр Хятадын 10 иргэн Австралид баривчлагдсан байна.

Албаныхны мэдээлснээр, тэдний сууж явсан завинд 60 гаруй сая австрали доллароор /44 сая ам.доллар/ үнэлэгдэх хэмжээний кокаиныг нуусан байсныг илрүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Австралийн аюулаас хамгаалах хүчнийхэн Тасман арлын орчмоос өмнө нь судалгааны ажилд ашиглагдаж байсан 50 м урт хуучин хөлөг онгоцыг саатуулан Хобарт хотод авчирсан байна. Үүний дараагаар тэд уг хөлөг онгоцонд нэгжлэг хийснээр 186 кг кокаин илрүүлжээ.

Баривчлагдан саатуулагдаад байгаа хөлөг онгоцны багийн 10 гишүүн 23-50 насныхан байв. 

Хэрэв тэд буруутай нь тогтоогдвол бүх насаараа шоронд хоригдох ялаар шийтгүүлэх юм.  

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ