Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-21 01:22:28

Баян-Өлгий аймгийн шинээр сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн хоёр хоногийн сургалт болж өндөрлөв.

УИХ-ын Тамгын газар, Щвейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төсөл болон түүний дараагийн шат  “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгууллаа.

Уг сургалтыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, сургагч багш А.Серикболат, Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, мастер сургагч багш Б.Сандагсүрэн, Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сургагч багш Т.Дэлгэрсайхан, үндэсний сургагч багш А.Елдос нар удирдан явууллаа. 

Сургалтад 13 сумын 39 төлөөлөгч хамрагдлаа.

Сургагч багш нар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд:  "Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь", "НӨУБ-ын Үндсэн хуулийн эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг", "Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага", "Байгаль хамгаалал, газрын харилцаанд иргэдийн оролцоо, нутгийн удирдлагын шийдвэр" сэдвээр хичээл зааж, идэвхтэй оролцсон төлөөлөгчдөд "Гэрчилгээ" олголоо.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ