Паралимпын хүрэл медальт Э.Содномпэлжээ 3 өрөө байртай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-19 15:59:44

ШШГЕГ-ын албан хаагчдын 50 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэхүү шинэ байр хүлээлцэх нээлтийн ажиллагаанд  ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ШШГЕГ-ын дарга Ц. Амгаланбаатар нарын албаны хүмүүс оролцов. Шинэ байрны түлхүүр гардан авагчдын дотор  ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хорооны тамирчин, Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээ байв. Түүнд гурван өрөө байрны түлхүүрийг гардуулж, амьдрал нь тэгш дүүрэн байхыг бэлгэдэн байрных нь хойморт  алд цэнхэр хадаг зангидаж, спортын өндөр амжилт хүссэн байна. Э.Содномпэлжээ ч ШШГЕГ-ын хамт олонд талархаж буйгаа илэрхийлэн улам их амжилт гаргахаа амлав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ