"Утасны эмч" ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-19 15:09:24

Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас гаргасан албан үүргийн дагуу Томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж байна.

Энэ сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89587 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ. Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар, нийт өвчлөгсдийн 85.2 хувийг 0-9  насны хүүхэд эзэлж байгаа юм.

Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ зэрэг зөвлөгөөг “Утасны эмч”-ээс асууж лавлах бүрэн боломжтой. Ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд ажиллах юм.

Эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах утасны жагсаалтыг танилцуулж байна.

 

Байгууллагын нэр

Утасны дугаар

Хариуцах эзэн

 
 
 

1.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

362539

Түргэний эмч нар

 

2.

Баянзүрх эрүүл мэндийн төв

70150049

Хүүхдийн мэргэжилтэн  Ундрам

 

3.

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

70210846

Халдвар судлагч эмч Очмаа

 

4.

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв

70491003

Түргэний эмч нар

 

5.

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

70233464, 70231003

Түргэний эмч нар

 

6.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

98254999

Хүүхдийн мэргэжилтэн Бүтэмж

 

7.

Сүхбаатар Эрүүл мэндийн төв

350793, 88285051

Эмч Алимаа

 

8.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

341003

Хүүхдийн мэргэжилтэн Онон

 

9.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

70110716

Түргэний эмч нар

 

10.

Гачуурт тосгоны эмнэлэг

70490003

Жижүүр эмч нар

 

11.

Хонхор тосгоны эмнэлэг

95021234

Жижүүр эмч нар

 

12.

Жаргалант тосгоны эмнэлэг

98854010

Жижүүр эмч нар

 

13.

Туул тосгоны эмнэлэг

70497103

Жижүүр эмч нар

 
         

 

 
 

 

Холбоотой мэдээ