Кувейт дахин тусламж үзүүлнэ гэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-19 12:48:36

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан оны шувтаргаар хийгдэж байгаа зарим ажлын талаар нийтэд мэдээлэл өгөв.

Цасан зуданд нэрвэгдсэн Булган сумын ихэнх мал оторт гарсан ч энэ суманд цас ихтэй, Улаагчны давааг дахин дахин цас дараад байна. Тэндэхийн гүүр эвдэрснийг сэргээж, нутагт нь үлдсэн малчдад өвс тэжээл хүргүүлээд байна. Мал тооллогын ажил Баяннуур, Цэнгэл, Улаанхус сумдад удаашралттай байна. Хот тохижилтын зариулалттай машин техникүүд бүгд эвдэрсэнийг засварлуулж эхлэв. Олон жилийн турш гадагшаа гарч одсон болон эдэлгээнээс бүрэн гарсан ч татварын байгууллагуудад бүртгэлтэй авто машинуудыг эмхлэх даалгавар өгөв. Өлгий суманд олон жилийн турш мянга мянган мод суулгагдсаар ирсэн ч ойжилт олигтой биш тул модны тоо бус ургалтын чанарыг нь анхаарч, модыг ургуулж үржүүлэх боломжийг ханган ажиллана. Зуны үерт нэрвэгдсэн айлуудад Кувейт Улс ч хандив өгч байсан. Одоо тэд нэмж гуч гаруй өрхөд сууц барьж өгөхөөр болсоныг баяртайгаар мэдээлье гэж Засаг дарга мэдэгдлээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ