АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэж дууслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАН-ын даргад нэр дэвшигчийг энэ сарын 12-ноос эхлэн бүртгэж өнөөдөр буюу энэ сарын 17-нд дуусгавар болов.
Энэ хугацаанд АН-ын даргын Сонгуулийн хороонд нийт зургаан нэр дэвшигч бүртгүүлсэн юм. Тодруулбал УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, АН-ын гишүүн М.Чимэддорж нар сонгуульд оролцох болов.
Нэр дэвшигчийн үнэмлэхийг энэ сарын 19-нд гардуулан өгөх бөгөөд сонгуулийн сурталчилгаа 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж, 40 хоног үргэлжилнэ. Харин санал хураалт ирэх 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр болох юм.
Н.Туяа