Хөшигийн нисэх буудлын барилгын ажилчдын хордлогын шалтгааныг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-16 12:01:27

Хөшигийн хөндийн онгоцны буудлын барилгын ажил ид явагдаж байна. Тус обьектын засал чимэглэлийг хариуцсан туслан гүйцэтгэгч компанийн 12 ажилтан  хордлого авчээ.

12 дугаар сарын 9-ний өдөр хордлого авсан ажилчид  Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Ажилчид чухам юунаас хордсоныг хараахан тогтоогоогүй ч шалтгааныг шалган тодруулахаар хоолны дээж, арчдасыг лабораторид шинжилж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ