Минжний тоо толгой 11-ээр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-16 04:55:16

Завханд минж нутагшуулаад дөрвөн жил болж байна.

Минжийг голын экосистемийг сайжруулж усны түвшинг тогтвортой барьдаг ач холбогдолтой хэмээн нэн ховор энэ амьтныг хамгаалах, тоо толгойг өсгөх, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх зорилготой туршилтаар үржүүлж байгаа аж. 

Дээрх зорилгоор Завханы Тосонцэнгэл сумын Хожуулын гол, Идэр сумын Идэрийн гол, Тэгшийн гол, Алдархаан сумын Богд, Чигэстэй голуудын сав дагуу 280 км2 нутгийг хамруулж минж нутагшуулах боломжтой газрыг сонгох хээрийн судалгааг анх хийсэн байна.  Судалгааны дүнд минжний нутагшуулан суурьшуулах газар усны тогтоц /экосистем/, нөөц, урсац, хэлбэр хэмжээ, тасархай нуур, цөөрөм, тохой булан, минжний идэш тэжээлийн  хангамж модлог ургамал, ус намгийн ургамал, минжний  амьдрах үүр, нүх гаргах хөрс, эзэмшил нутагт овоохой, орон байр барих бургас, улиас зэрэг зургаан төрлийн модны нөөцийн нягтшил, хоорондын зай хэмжээг тодорхойлж чаджээ. Ийнхүү анх 64 минжийг хүйсийг нь тэнцүүлэн дөрвөн голд нутагшуулж одоогийн байдлаар минжний тоо 11-ээр нэмэгдсэн байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ