Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 1000 хүүхдийг эко бэлгээр баярлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-14 14:50:28

“Бат гэрэлт үйлс" ТББ, “Оюуны дархлаа” ТББ хамтран шинэ оны босгон дээр 1000 хүүхэд баярлуулах санаачилга гаргалаа.

Шинэ жилээр эко бүтээгдэхүүнээр хүүхдүүдийг баярлуулж, биеийн дархлааг нь дэмжих зорилготой "Эрүүл бэлэг-Эрүүл хүүхэд" 2016 аян эхлүүлсэн. Нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн энэ үед бага ч атугай дэм болохыг хүссэн гэдгээ “Бат гэрэлт үйлс" ТББ-ын үүсгэн байгуулагч, аяныг санаачлагч Б.Ундрах хэллээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд нийт 1145 хүүхдийн ортой үйл ажиллагаагаа явуулж байна. Аяны хүрээнд энэ сарын 30, 31-нд СХД, БЗД-ийн хүүхдийн эмнэлэг, Хүүхдийн төв сувилал, ЭХЭМҮТ зэрэг эмнэлгээр өвлийн өвгөн, цасан охин айлчилж, хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд дархлаа дэмжих үндэсний үйлдвэрлэлийн бэлэг гардуулах юм.

Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид, хүүхдэд хэрэгтэй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг, үйлдвэрлэдэг хувь хүн, албан байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дэмжиж, аянд нэгдэж хамтран ажиллахыг уриаллаа.

Ж.Болор

Холбоотой мэдээ