Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих буй төслийн мэдээллийг сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Хуралдаанаар Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөл, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлалын төсөл зэрэг нийт 11 асуудал хэлэлцэх юм.
Мөн Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих болон хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ, Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтын дүн, Монгол-Германы Засгийн хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний дүн зэрэг асуудлаар хариуцсан сайд нар мэдээлэл хийх аж.
Б.Туул