ОХУ, АНУ-ын цэргийнхний ээлжит зөвлөлдөөн болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-14 14:39:50

НЬЮ-ЙОРК. /TASS/. Сирийн тэнгэрт зөрчилдөөнтэй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх асуудлаар АНУ болон Оросын цэргийн байгууллагуудын төлөөлөгчид хооронд хийж буй яриа хэлцээний ээлжит шат лхагва гарагт болно. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер мэдээлээд, уг зөвлөлдөөн Сирийн дээгүүр үйлдэх нислэгийн аюулгүй байдлын асуудлаар Вашингтон болон Москвагийн хооронд зохих тохиролцоонд “тун удахгүй” хүргэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

“АНУ, Орос хоёр Сирийн асуудлаарх хэлэлцүүлгээ лхагва гарагт үргэлжлүүлнэ” гэж тэрбээр Массачусетс муж улсын Бостон хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. “ Сирийн асуудлаар хоёр улсын хооронд улс төрийн санал зөрөлдөөн байсан хэдий ч бид тохиролцоонд хүрэх ёстой” гэж Пентагоны тэргүүн онцлон дурджээ.

Тэрбээр мөн өмнөх зөвлөлдөөний үеэр “тодорхой ахиц дэвшилд” хүрсэн болохыг мэдээлсэн байна

Д.Жаргал

Холбоотой мэдээ