Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 14:02:38

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Баянхонгор аймагт “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн сургалтыг явуулжээ.

Сургалтад 88 төлөөлөгч хамрагдан Манлайллын тухай, Тулгамдсан асуудлыг тодорхойлох болон шинжлэх, Стратеги төлөвлөлт, Нөлөөллийн хүрээгээ бэхжүүлэх зэрэг сэдвүүдээр номын дуу сонссон байна.

Сургалтыг “Монфемнет” үндэсний сүлжээ ТББ-ын Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал, Иргэдэд туслах Хүний эрхийн төвийн тэргүүн С.Дондов, Хууль-Хүний эрх төв ТББ-ын тэргүүн Д.Цэнд-Аюуш нар удирлан явуулжээ. Мөн Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Архангай, Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд сургалт хийсэн байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ