ДЭМБ-ын Бүсийн төв болон 5 оронтой цахим сургуулилт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-09 17:16:23

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт, улс орнуудын Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн бэлэн байдлын чадавхийг үнэлэх “Crystal” ширээний дасгал сургуулилалт хийлээ.

Уг сургуулилтад ДЭМБ-ын Номхон далайн бүсийн төв, Монгол, Вьетнам, Малайз, БНХАУ, Филлипин, Сингапур зэрэг улс цахимаар оролцов. ДЭМБ-ын Номхон далайн бүсийн төвийн Эрүүл мэнд, аюулгүй байдлын газрын захирал хатагтай др. Айлан Монгол Улсаас ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Завхан, Сэлэнгэ аймгийн Шуурхай удирдлагын нэгжүүд анх удаа бүсийн орнуудтай онлайнаар холбогдон ажилласныг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлэв.

Түүнчлэн бүсээс манай улсыг нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ, эрсдлийн харилцаа, холбооны чадавх, салбар хоорондын хамтын ажиллагаа, бэлэн байдлыг үндэсний болон орон нутгийн хэмжээнд ханган ажиллаж байгааг бүсийн бусад орнуудад үлгэр жишээ загвар болох арга хэмжээ гэж үзлээ гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ