Арвайхээр сум багийн шинэ удирдлагуудаа томилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-09 11:54:37

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын багууд Иргэдийн нийтийн хуралдаанаа зохион байгуулж, багийн удирдлагуудаа сонгоод байна.

Тус сумын 11 багийн 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны анхдугаар хуралдаанууд 12 сарын 5-6-ны өдрүүдэд болж, нийт 2667 иргэн оролцлоо. Хуралдаанаар багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг иргэдийн саналаар сонгосон юм.

Согоотын 1 дүгээр багийн ИНХ-ын даргад н.Готовсүрэн, Засаг даргад Х.Цэрэндолгор, Эмтийн 2 дугаар багийн ИНХ-ын даргад Т.Ичинхорлоо, Засаг дарга н.Цолмон, Дэлгэрэхийн 3 дугаар багийн ИНХ-ын даргад Ч.Төвхөнбаяр, Засаг даргад Г.Бямбахорол, Өлзийтийн 4 дүгээр багийн ИНХ-ын даргад Б.Нямгэрэл, Засаг даргад Ц.Эрдэнэсүрэн, Арвайхээрийн 5 дугаар багийн ИНХ-ын даргад Б.Авирмэд, Засаг даргад Д.Буянтогтох, Их-Уул Ягаантолгойн 6 дугаар багийн ИНХ-ын даргад Д.Бат-Эрдэнэ, Засаг даргад Д.Түмэн-Өлзий, Дэлгэрэхдэнжийн 7 дугаар багийн ИНХ-ын даргад Д.Даваамаа, Засаг дарга А.Батдулам, Рашаантын 8 дугаар багийн ИНХ-ын даргад Ш.Цэрэндолгор, Засаг даргад Б.Лхүмбэ, Бурхийн 9 дүгээр багийн ИНХ-ын даргад н.Батжаргал, Засаг даргад  Н.Наранбадам, Ноёны 10 дугаар багийн ИНХ-ын даргад С.Гэрэлмаа, Засаг даргад Д.Бямбатогтох, Хүйстолгойн 11 дүгээр багийн ИНХ-ын даргад Д.Мөнхбаяр, Засаг даргад Б.Золбоо нарын нэрийг дэвшүүлж, ИНХ-ын дарга нарыг сонгосон ба Засаг дарга нарыг томилуулахаар Арвайхээр сумын Засаг даргад уламжлаад байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн 10 дугаар сард болсон Орон нутгийн сонгуулиар Арвайхээр сумын ИТХ-ын 31 суудлыг МАН-аас нэр дэвшсэн төлөөлөгчид ялалт байгуулан 100 хувь авсан бөгөөд улс төрийн анхан шатны байгууллагуудад МАН-ын гишүүд албан тушаал хүртээд байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ