“Сайхан сэтгэлийн аян” үргэлжилж байна

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-12-07 22:38:58

“Дархан Эмпати” сургуулийн багш, сурагчид жил бүр “Сайхан сэтгэлийн аян”-ыг уламжлал болгон явуулж иржээ. Тэд энэ жил өөрсдийн санаачлагаар хоол хүнс, хувцас хэрэглэл цуглуулж мягмар даваа гаригт Хонгор сумын 50-н малчин өрхөд тусламж хүргэсэн бол энэ удаа Дархан хотын тохижилт үйлчилгээг хариуцаж ажилладаг Нийтийн Аж ахуй үйлчилгээний газрын зам талбайн 21-н ажилчинд тусламж өгөв.

Тус газарт нийт 220 гаруй ажилтан албан хаагч ажилладагаас зам талбайн нийт 73 үйлчлэгч байдаг байна. Нэг зам талбайн үйлчлэгч 12-14 мянган м2 талбайг цэвэрлэх хуваарьтай. Тиймээс өглөөний ургах нарнаас үдшийн бүрэнхий болтол иргэдийнхээ ая тухтай орчин бүрдүүлэн ажиллаж байна. “Уг аяныг өрнүүлж сэтгэлийн дэм болгож хүүхэд багачуудын өгсөн эд материалын тусламж өгсөнд манай зам талбайн ажиллагсад баяртай байна” гэж НААҮГ-ын Тохижилтын инженер Д.Ханджаргал ярилаа.

Мөн цаашдаа ч гэсэн энэхүү тусламжийн аян үргэлжлэх болно гэж сурагчдын төлөөлөл хэлээд тус аймагт сургалт явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг уг аянд нэгдэхийг уриаллаа. 

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ