Хөдөөгийнхөн сайн туршлагаасаа хуваалцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 22:50:45

ОНХС-ийн хөрөнгийг малчид ард иргэдэд ашигтай байдлаар  иргэний оролцоог хангаж  зарцуулсан жишээг сумдын ИТХ-ын зарим төлөөлөгчид Сайншанд хотод  “Төлөөлөгчдийн манлайлал” сэдэвт хуралд оролцох үеэрээ дурдав.

Энэ жил  Дэлгэрэх сум 20 сая төгрөгөөр иргэний оролцоотойгоор гүний гурван худаг гаргажээ. Эхлээд тендэр зарлан мэргэжлийн компаниар 8.5  сая төгрөгөөр өрөмдүүлж худаг гаргасан бол 3.5 сая төгрөгийг малчдаас гаргуулж  худгийн  байшин, шаардагдах монтаж болон бусад техникийг суурилуулуулахад зарцуулсан байна.

Мөн тус сумынхан Хонгорын овоо хэмээх хайрханыхаа бэлээр 80 гаруй жил хөглөрсөн  хур хогийг мөн л ОНХС-ийн хөрөнгөөр цэвэрлэж  чаджээ. Харин төр хувийн хэвшлийн хөрөнгөөр бүтээсэн худгийн эзэмшлийг шийдвэрлэхдээ хөрөнгөө гаргасан малчинд давуу байдлаар эзэмшүүлж байгаа нь худгийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах хамгийн зөв арга болсон аж. Харин нэг зүйлийг онцлоход ОНХС-ийн хөрөнгөөр бүтээн байгуулах төсөл арга хэмжээнд оролцогч буюу  тухайн тендерт шалгарсан компани ажлаа эхлэх гэтэл хөрөнгө санхүүгийн хүндрэл ихээхэн гардаг тул  төсвөөс олгох хөрөнгө санхүүг хүлээж суухаас урьтаж Эрээний бизнес эрхлэгчдэд гэрээгээ үзүүлээд шаардлагатай тоног төхөөрөмжийг зээлээр  авдаг үйлчилгээ хөрш Эрээнд идэвхжээ.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ