Камер суурилуулснаар хулгай багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 22:48:59

Дорноговь аймгийн Айраг сум ОНХС-ийн  хөрөнгөөр  төвдөө 5-6 ширхэг камер авч суурилуулсан нь ихээхэн үр дүнтэй ажил болсон байна.

Тус сумын нутгаар босоо тэнхлийн авто зам, төмөр зам дайран өнгөрдөг учир явуулын хүмүүс ихээхэн зорчдог  төдийгүй үүнийг дагаад гэмт хэрэг хулгай их гардаг байсан нь цөөрсөн аж. Мөн ОНХС-ийн хөрөнгөөр сумын төвдөө иж бүрэн гэрэлтүүлэг хийж, нийтийн 00, хогийн  бункер, засмал замын тэмдэг тэмдэглэгээ, хаягжуулалт зэргийг хийсэн нь сумын төвийн өнгө үзэмжид гэрэл гэгээ нэмсэн байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ