Судалгаанд хамрагдагсдын 40 хувь нь Усны тухай хуулийг огт мэдэхгүй байв

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-12-06 01:39:33

Завхан аймаг "Ус" дэд хөтөлбөр хэрэгжүүлээд таван жил болж байна.

Хөтөлбөрйн хүрээнд усны аюулгүй байдал хариуцсан байгуулагууд иргэний нийгмийн байгууллагатай хамтран дэд хөтөлбөрөө иргэдэд танилцууллаа. Энэ үеэр аймгийн ТББ-ын “Өрнөх хөгжил сүлжээ”, “Ус” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх иргэдийн усны хэрэглээний мэдлэгийг нэмэгдүүлэх , гол усаа хайрладаг уламжлалт зан үйлийг сануулах, ус уухын ач тусыг сурталчлах, ус хэрэглэх эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлөл үзүүлэхээр цуврал үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Түүнчлэн Улиастай сумын 200 өрхийн 700 гаруй хүн амыг хамруулан Усны тухай хууль, Ус дэд хөтөлбөрийн хэрэгжилт, иргэдийн усны хэрэглээний мэдлэг хандлагыг судалсан байна. Судалгаанд хамрагдсан нийт өрхийн 60 хувь нь л усны эрүүл ахуйн талаарх анхан шатны ойлголттой байжээ. Мөн иргэдийн 40 орчим хувь Усны тухай хууль, Ус дэд хөтөлбөрийн талаар огт мэдэхгүй байв.

Тус төрийн бус байгууллагаас иргэдийн усны эрүүл ахуйн мэдлэгийг нэмэгдүүлэх, ус хүнсний савны зөв хэрэглээг төлөвшүүлэх гурван удаагийн сургалтыг ус ашигладаг байгуулага иргэд, ус түгээдэг ажилтан албан хаагч 90 гаруй хүнд усны талаарх зөв хэрэглээ, зөв дадал, ус хүнсэндээ эрүүл ахуйн шаардлага хангасан сав хэрэглэж төлөвших “Хуванцар савны хэрэглээнээс татгалзая” нэртэй сургалт хэлэлцүүлэг өрнүүлж аяныг жилийн хугацаатай зарлаад байна. Цаашид усны зөв хэрэглээ, эрүүл ахуйн талаарх гарын авлагыг Улиастайн иргэн бүрт хүргэж усан сангуудад иргэдэд зориулсан “Усны эрүүл ахуйн шаардлагууд” гэсэн самбар, ус хэрэглэдэг албан газар байгууллагад зориулсан мэдээлэлийн хуудас гаргахаар болжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ