Үндэсний “Өгөх өдөр”-ийг тэмдэглэнэ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 22:48:16

Дорноговьаймгийн Сайншанд сумын гуравдугаар багийн Ажлын албанаас “Үндэсний өгөх өдөр”-ийг  10 дугаар сарын сүүлчээр тэмдэглэхээр төлөвлөж байна.

Ноднин жилбүтэн өнчин, өрх толгойлсон эмэгтэй, амьжиргааны баталгаажих  түвшнээс доогуур орлоготой  нэн ядуу өрхийн гишүүдэд 300 гаруй хувцас 270 орчим үзэг бал, цүнх, ном дэвтэр зэргийг өгч байсан бол энэ жил хувцас, тавилга, хичээлийн хэрэгсэл, хүүхдийн тоглоом, үзэг бал, цүнх зэрэг 1000 гаруй тооны эд хэрэгслийг зорилтод бүлгийн айл өрхөд олгохоор цуглуулжээ. Энэхүү арга хэмжээг уламжлал болгон дөрөв дэх жилдээ зохион байгуулах бөгөөд   хувь хүн, байгууллага хамт олон дэмжиж   оролцож байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ