Италийн Ерөнхий сайд огцрохоор шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-05 11:00:45

РОМ. /Xiinhua/. Бүх нийтийн санал асуулгын дүнгээр Үндсэн хуулийг шинэчлэх төлөвлөгөөг нь олон нийт дэмжээгүй тул Италийн Ерөнхий сайд огцрохоор шийдсэнээ мэдэгдлээ.

Ерөнхий сайд Маттео Ренци өчигдөр орой ард түмэндээ хандан үг хэлжээ.

Тэрбээр хэлэхдээ “бүх нийтийн санал асуулгаар дэмжлэг хүлээж чадаагүйн хариуцлагыг би хүлээнэ. Хэрвээ дэмжлэг авч чадахгүй бол огцорно гэж би урьд нь хэлж байсан. Би хэлсэн үгэндээ хүрч огцрох болно” гэсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, сонгогчдын бараг 60 хувь нь түүний төлөвлөгөөг эсэргүүцжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ