Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ-аас 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноор дэлхий даяараа 35 жил энэ өдрийг тэмдэглэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ерөнхий ассамблейгаас анх 2006 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах тухай конвенцийг баталж, гишүүн орнуудын хүрээнд уг өдрийг тэмдэглэхийг уриалгыг гаргажээ. Монгол Улс 2008 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэдийг хамгаалах тухай конвенцид нэгдсэж жил бүрийн энэ өдрийг тэмдэглэж байна. Манай улсын хэмжээнд 100 мянга хол давсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Тэднийг ялангуяа хүүхэд, залуусыг сурч боловсрох, таатай орчинг бүрдүүлэхээс гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй авдаг болох, ажлын байраар хангаж өгөх зэрэг тулгамдсан асуудал олон байдаг.
Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор тодорхой ажлууд төлөвлөж, ажилласнаар тэдэнд зориулсан иж бүрэн эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой төвийг БНХАУ-ын санхүүжилтээр барьж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс энэ жил "Ирээдүйнхээ төлөө бид 17 зорилтыг хэрэгжүүлэхийг хүсч байна" гэсэн уриаг дэвшүүлсэн. Энэ уриа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс дэвшүүлж буй Тогтвортой хөгжлийн хүрээнд дэвшүүлсэн 17 зорилттой уялдуулж гаргажээ. Иргэдэд зориулсан илүү хүртээмжтэй, “Тэгш ертөнц”-ийг бий болгоход уг зорилтуудын гол үүрэг оршдог. Мөн энэ жилийн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийг баталсан 10 жилийн ой мөн тохиож байгаа бөгөөд 2016 оны 10 дугаар сарын байдлаар дэлхийн хүн амын 15 хувь буюу ойролцоогоор 1 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа тооцоо бий. Харин тэдний тавны нэг буюу 190 орчим сая хүн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй байна.
Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 хувь нь хөгжиж буй орнуудад, үлдсэн 20 хувь нь буурай оронд амьдардаг гэсэн үзүүлэлтийг ДЭМБ-аас гаргажээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар дэлхий дээр хөдөлмөрийн насны 386 сая иргэн байгаа гэжээ. ХБИ-дийн ажилгүйдлийн түвшин зарим оронд 80 хүртэл хувь байдаг. Энэтхэгт л гэхэд 70 орчим сая ХБИ байдаг ч, үүний зөвхөн 100 мянган иргэн л ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж байна. Мөн 45 орон л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэдийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтын эсрэг хуультай байна.
Д.Өлзий