"Лалын улс"-ынхан усыг зэвсэг болгон ашиглаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМИРБИЛЬ./CNN/. Иракийн Мосул хотод наад зах нь 500 мянган хүн ундны усгүй болоод байна гэж НҮБ мэдэгдэв.
Мосул хотын зүүн хэсэгт Иракийн засгийн газрын цэргүүд болон “Лалын улс” бүлэглэлийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болох явцад усны гурван гол хоолойны нэг нь задарсан байна. Уг хоолой террорист бүлэглэлийн хяналтад байгаа газарт байгаа учраас засах боломжгүй гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдлээ.
Иракийн Засгийн газрын цэргүүд Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг өнгөрсөн 10 дугаар сард явуулж эхэлсэн билээ. Энэ хот бол “Лалын улс” бүлэглэлийн Ирак дахь хамгийн том бааз нь юм.
"Лалын улс" бүлэглэл фронтын шугамын ойролцоох суурин газруудын усны хангамжийг санаатайгаар тасалдуулж байна гэж Мосул хотыг ус, эрчим хүчээр хангах асуудал хариуцсан ажилтан Зухайр Хазем аль-Жабури ярьжээ.
Д.Нямтулга