Хүүхдийн барилдааныг “Улаан- Дөл” ХХК ивээн тэтгэв

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 17:32:56

Хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд Өсвөрийн хүүхдийн 64 бөхийн барилдааныг хоёр насны ангиллаар зохион байгууллаа.

15-16 насны ангилалд түрүү бөхөөр 12 жилийн  3-р дунд сургуулийн сурагч Р.Баянмөнх үзүүр бөхөөр ,1-р дунд сургуулийн сурагч М.Лүндээцогцон удаахь байрт Б.Мөнх-Эрдэнэ, Б.Гантогтох нар шөвгөрлөө.

17-18 насны ангилалд түрүү бөхөөр 12 жилийн 1-р дунд сургуулийн сурагч С.Билэгт үзүүр бөхөөр 6-р дунд сургуулийн сурагч Т.Жадамба-Эрдэнэ, удаах байруудад Л.Мөнхтулга, Г.Гандөл нар шөвгөрлөө. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ