Сууц өмчлөгчдийн холбоодын ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-29 21:38:32

Дархан-Уул аймгийн Үйлдвэрлэл, Дэд бүтэц, Хууль эрх зүйн бодлогын асуудал хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд Дархан сумын Багийн Засаг дарга, СӨХ-дын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын 01 албан даалгаврын хүрээнд аж ахуй нэгж байгууллагууд 50 метр газраа цэвэрлэгээгүй тохиолдолд хариуцлага тооцохоор болсон талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ долоо хоног бүр багийн Засаг дарга нар тайлан мэдээллээ өгөх хэрэгтэйг дахин сануулав.

Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд:-“НААҮГ-аас хотын төв замын цасыг цаг тухай бүрд нь цэвэрлэж байгаа ч зарим тохиолдолд явган хүний замыг цэвэрлэж амжихгүй байгаа гэдгээ хэлж байна. Тиймээс иргэн бүр цаашлаад аж ахуй нэгж байгууллагууд үүргээ ухамсарлаж замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж цас цэвэрлэгээндээ идэвхтэй оролцох хэрэгтэй. Цаг агаар хүйтэрч байгаа энэ үед Сууц өмчлөгчдийн холбоод орц хонгилын бүрэн бүтэн байдал, шугам хоолойн дулаалгыг сайн хийх хэрэгтэй байна. Аймгийн Захирагчийн алба болон НААҮГ-аас өдөр бүр цас цэвэрлэгээний явц ямар байгаатай танилцаж хэвлэл мэдээллээр сурталчлах хэрэгтэй” гэлээ.

 

                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ