Галт зэвсэг бүртгэлийн ажил 50 орчим хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-29 14:57:21

"Зэвсэг- 2016" арга хэмжээ Булган аймагт явагдаж байна. Энэ хүрээнд хийж байгаа галт зэвсгийн бүртгэл 57 хувьтай байгаа ажээ.

Орон нутгийнхаа Цагдаагийн хэсэгт галт зэвсэг эзэмшигч нь жил бүр бүртгүүлж байх үүрэгтэй. Энэ үүргийг зөрчсөн тохиолдолд "Галт зэвсгийн тухай хууль"-нд заасны дагуу тухайн иргэнийг 40-80 мянга, аж ахуйн нэгжийг 100- 200 мянган төгрөгөөр торгох хүртэлх арга хэмжээ авах юм байна.

11 дүгээр сарын 24-өөс 12 дугаар сарын 20-ны хооронд үргэлжилж байгаа "Зэвсэг- 2016" арга хэмжээний үеэр Булган аймгийн төв болон 16 сум, 1 тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа, галт зэвсэг эзэмшиж буй иргэд, аж ахуйн нэгжүүд хамрагдах ёстой.

"Энэ үеэр галт зэвсгийн бүртгэлийн сунгалтыг хийлгээгүй, шинээр аваад бүртгэлжүүлж амжаагүй, нэгэндээ худалдан борлуулаад бичиг баримтаа шилжүүлж нэрээ өөрчилж чадаагүй хүмүүс дээр дурьдсан асуудлуудаа шийдвэрлүүлэх боломжтой хэмээн Булган аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, хошууч Ч.Батзориг өглөө.

 П.Батням

Холбоотой мэдээ